Т.Энхтулга эмч БНСУлсад суралцаад ирлээ

БОЭТ-ИЙН ГЭМТЭЛ-СОГОГ БИЧИЛ МЭС ЗАСЛЫН ТАСГИЙН ЭРХЛЭГЧ Т.ЭНХТУЛГА БНСУ-ЫН ПУХАН ХОТЫН POHANG SM CHRISTIANITY HOSPITAL ЭМНЭЛЭГТ ӨВДӨГНИЙ ҮЕНИЙ МЭС ЗАСАЛ, ҮЕНИЙ ДУРАНГЫН ЧИГЛЭЛЭЭР СУРАЛЦАЖ ТӨГСЛӨӨ.

Т.Энхтулга нь 2023 оны 5-р сарын 18-ны өдрөөс эхлэн зургаан сарын хугацаанд суралцсан бөгөөд суралцах хугацаанд өвдөгний үе солих мэс засал үений дурангын мэс засалд хамтран оролцож туршлага судалсан мөн мэс заслын дараах хүндрэлд хийх мэс засал бусад эмчилгээ, хүнд хэлбэрийн өвдөгний үений эмчилгээ , 15-20 жилийн дараах хоёрдогч үе солих мэс засал , өвдөгний үений холбоос болон жийргэвчний гэмтлийг дурангын мэс заслын аргаар сэргээх мэс заслуудыг түлхүү суралцлаа. Цаашид Хөдөө орон нутагт үений мэс заслыг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулах сургалтанд хамрагдахад туслалцаа үзүүлсэн Дорнод аймаг дахь БОЭТ-ийн удирдлага, хамт олон , УНТЭ-ийн Хэрх, Үе судлал, Үе сэргээх төв, ГССҮТ-ийн хамт олонд талархал илэрхийлье.

Хүндэтгэсэн

Дорнод аймаг дахь БОЭТ-ийн Гэмтэл-Согог бичил мэс заслын тасгийн эрхлэгч Т.Энхтулга