МАРКЕТИНГ, МЕНЕЖМЕНТИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Дорнод аймаг дахь БОЭТ-ийн хамт олон эрүүл мэндийн салбарын шинэчлэлийг хэрэгжүүлэн ажиллах хүрээнд байгууллагынхаа маркетинг, дунд шатны менежерүүдийнхээ удирдан зохион байгуулах ур чадварыг дээшлүүлэх зорилгоор МУИС-ийн Бизнесийн сургуулийн Маркетинг худалдааны тэнхим, Менежментийн тэнхимийн багш нарыг урьж “Амжилтын үндэс харилцаа”, “Ажлын байрны ёс зүй”, “Маркетингийн тухай ойлголт”, “Үйлчилгээний маркетинг” сэдвүүдээр сургалт зохион байгууллаа.

Сургалтанд байгууллагын удирдлагууд, албадын дарга нар, клиникийн эрхлэгч эмч нар, тасгийн эрхлэгч нар гэсэн гуч гаруй хүний бүрэлдхүүнтэйгээр хамрагдсан бөгөөд үйлчилгээ үзүүлэгчийн харилцаа хандлага, үйлчилгээний орчин ямар байвал үйлчлүүлэгчдэд ээлтэй байх талаар олон шинэ мэдлэг, мэдээллийг олж авсан сургалт боллоо.