Сэргээн засах эмчилгээний тасаг нь 2018 оноос эхлэн “туслах хэрэгсэл”-ийг гэрээр өгөх үйлчилгээг нэвтрүүлж ажилласан. Эхний жилд 3,4 нэр төрлийн 10-аад туслах хэрэгсэл байсан бол одоо 20 гаруй нэр төрлийн 74 туслах хэрэгсэлийг бүрдүүлж үйлчилгээг үзүүлж байна. 2023 онд 58 иргэнд, 2018 оноос хойш нийтдээ 312 иргэнд хүрч үйлчилсэн. Тухайн тасгийн эмч, мэргэжилтэнгүүд хэрхэн зөв хэрэглэх арга, техникийн зааварчилгаа өгч ажиллаж байна. Туслах хэрэгслийг гэрээр өгч хэрэглүүлэх нь мөнгө санхүү, цаг хугацааг ихээхэн хэмнэсэн, өвчин эмгэгийг засаж, сайжруулах болон өөртөө үйлчилэх чадвар боломжийг нэмэгдүүлэх, эмчилгээний ач холбогдол өндөр билээ. Туслах хэрэгсэл богино хугацаанд хэрэглэх шаардлагатай иргэд Сэргээн засах эмчилгээний тасгаас ирж авч болно.
Байршил: Амбулаторийн барилга буюу цагаан эмнэлгийн 1 давхарт Сэргээн засах эмчилгээний тасаг