БОЭТ-ийн ажлын байранд ажилтан сонгон шалгаруулж авна

• Сувилахуй эрхэлсэн дэд захирал

Ерөнхий шаардлага:

1. Сувилахуйн ухааны магистр болон түүнээс дээш зэрэгтэй байх

2. Сувилахуйн төрөлжсөн мэргэшилтэй байх

3. Мэргэжлээр 5 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай байх

4. Мэргэжлээрээ зөвлөн туслах, удирдан манлайлах, оновчтой шийдвэр гаргах, сувилахуйн хүний нөөцийн сургалт, эрдэм шинжилгээ, карьерийн хөгжил, стратеги төлөвлөлтийг хариуцан ажиллах чадвартай байх

5. Англи хэлний зохих түвшний мэдлэгтэй байх

6. Ёс зүй, харилцаа хандлагын зөрчил гаргаж байгаагүй, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг дээдэлдэг, багаар ажиллах чадвартай байх

7. Компьпютерийн хэрэглээний программууд, интернет орчин, дотоод сүлжээнд ажиллах чадвартай байх

8. Тогтвор суурьшилтай ажиллах

Бүрдүүлэх материал:

1. Төрийн албан хаагчийн анкет /маягт №1, цээж зураг наасан байх/

2. Их, дээд сургууль төгссөн мэргэжлийн дипломын хуулбар

3. Мэргэжил эзэмшсэн, дээшлүүлсэн дипломын хуулбар

4. Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар

5. Иргэний үнэмлэхийн хуулбар

6. Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар

7. Урьд ажиллаж байсан ажлын газрын тодорхойлолт

Сонгон шалгаруулалтад оролцох материалыг БОЭТ-ийн хүний нөөцийн албанд хүлээн авна.

Анкет хүлээн авах хугацаа: 2024 оны 01 дүгээр сарын 15-25 ны хооронд

Холбоо барих утас: 99998571