2023 онд БОЭТ-ийн дотрын клиникийн эмч нарын санаачлагаар “Эртэч уулзалт”-ыг зохион байгуулж шинэ мэдээллийг түгээн ажилладаг соёл тогтсон. Энэ удаагийн уулзалтыг Төрөх эмэгтэйчүүдийн тасаг удирдан, тасгийн эрхлэгч, Анагаах ухааны магистр, эх барих эмэгтэйчүүдийн зөвлөх зэргийн эмч Д.Саранцэцэг “Жирэмсэн ба үжил, Тохиолдлын танилцуулга” сэдвээр мэдээлэл өглөө.


