Ebarimt.mn веб сайтаар ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ?

1️⃣ Та өөрийн гар утас болон компьютераас Ebarimt.mn веб сайт руу орно.
2️⃣ РД оруулах хэсэгт шимтгэл төлөх иргэний РД-ыг оруулаад ШАЛГАХ товчийг дарна.
3️⃣ Шимтгэл төлсөн сарууд НОГООН өнгөөр, төлөгдөөгүй сарууд УЛААН өнгөөр ялгаран гарч ирнэ.
4️⃣ Үүний дараа төлөгдөөгүй саруудын урд тэмдэглээд ДААТГУУЛАГЧИЙН ТӨРӨЛ болон АЙМАГ, ДҮҮРГЭЭ сонгоод ТӨЛӨХ товчийг дарна.
5️⃣ Автоматаар QR код үүсч гарч ирнэ. Энэхүү QR кодыг өөрийн хэрэглэдэг банкны аппликэйшнээр уншуулан төлбөрөө төлөхөд 10-15 минутад баталгаажна.
Visit Us On Facebook