

Өнөөдөр Дэлхийн усны өдөр тохиож байна. Дэлхийн усны өдрийн гол зорилго нь 2030 он гэхэд бүх хүн амыг аюулгүй ундны ус болон ариун цэврийн байгууламжаар хангах Тогтвортой хөгжлийн зорилт 6-ийн амжилтыг дэмжих, олон нийтэд усны ач холбогдол, үнэ цэнийг ойлгуулах юм. Дэлхийн 2.2 тэрбум хүн аюулгүй ундны усаар хангагдаж чадахгүй байгаад бүх нийтийн анхаарлыг хандуулдаг билээ.

Дэлхий дахинд олон сая хүний ундны усны эх үүсвэр болсон мөнх цас, мөсөн голууд уур амьсгалын өөрчлөлтийн улмаас хайлж, усны нөөцийн хомсдолд орох эрсдэл бий болж буйд хүн төрөлхтний анхаарлыг хандуулах зорилгоор 2025 оны Усны өдрийг “МӨСТЛӨГ, МӨСӨН ГОЛЫГ ХАМГААЛЪЯ” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.
Эрүүл Мэндийн Яам
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв
Нийслэлийн Эрүүл мэндийн газар
Барилгын хөгжлийн төв
World Health Organization (WHO)