Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас жил бүрийн 9 сарын 17-ны өдрийг “Үйлчлүүлэгчийн аюулгүй байдал”-ын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.
2025 онд “Нярай болон хүүхэд бүрд аюулгүй тусламж, үйлчилгээ” уриан дор дэлхий нийтээр тэмдэглэн өнгөрүүлж байна.
БОЭТ-ийн Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлын албанаас уг өдрийг тохиолдуулан 7 хоногийн аян эхлүүлээд байна.
