📌 ДААТГУУЛАГЧ ӨӨРИЙГӨӨ ТАНИН БАТАЛГААЖУУЛСНААР САНГИЙН ЗАРЦУУЛАЛТАД ХЯНАЛТ ТАВИХ БОЛОМЖТОЙ
✅ Монгол Улсын Эрүүл мэндийн тухай хуулийн 8.10 дугаар зүйл, Эрүүл мэндийн сайд болон Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын хамтарсан 2025 оны А/130, А/58 дугаар тушаал, мөн ЭМДҮЗ-ийн 2026 оны 01 дүгээр тогтоолын хүрээнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авч буй иргэнийг танин баталгаажуулах журам хэрэгжиж байгаа.
✅ Энэхүү зохицуулалт нь эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийг эрчимжүүлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний ил тод, хяналттай тогтолцоог бэхжүүлэх, даатгалын сангийн хөрөнгийн зарцуулалтыг бодит үйлчилгээтэй уялдуулах чухал ач холбогдолтой юм. Иргэнийг танин баталгаажуулснаар тухайн хүний эрүүл мэндийн талаарх эмзэг, хувийн мэдээллийг хамгаалахаас гадна бусдын регистрийн дугаар ашиглан хуурамч нэхэмжлэл үүсгэх, үйлчилгээ аваагүй байхад санхүүжилт авах зэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх боломж бүрдэнэ.
✅ Мөн энэ нь Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг бодит тусламж, үйлчилгээнд үндэслэн үр ашигтай, үнэн зөв зарцуулах, эрүүл мэндийн байгууллагын санхүүжилтийн ил тод байдлыг нэмэгдүүлэх, хяналтын тогтолцоог сайжруулахад чиглэж байгаа юм. Иргэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авч байгаа тохиолдолд дараах аргуудаар өөрийгөө танин баталгаажуулах боломжтой. Үүнд:
– Хурууны хээгээр баталгаажуулах
– Өөрийн нэр дээр бүртгэлтэй утасны дугаарт нэг удаагийн нууц код (SMS) хүлээн авах
– E-Mongolia цахим системээр дамжуулан баталгаажуулах
✅ Ингэснээр даатгуулагч-иргэн өөрт хамгийн тохиромжтой хэлбэрээр баталгаажуулалтаа хийж, тусламж, үйлчилгээгээ түргэн шуурхай авах нөхцөл бүрдэж байна. Харин хурууны хээний бүтэц арилсан, хэвтрийн өвчтөн, хуруу тайрагдсан зэрэг онцгой нөхцөл бүхий иргэн өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөөр дамжуулан ЭМДЕГ-аас баталсан маягтын дагуу хүсэлт гаргаснаар танин баталгаажуулалт хийлгүйгээр хэрэгцээт тусламж, үйлчилгээгээ авах боломжтой.
✅ Иргэнийг танин баталгаажуулах тогтолцоо нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний бүртгэлийн үнэн зөв байдлыг хангах, иргэний мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах, даатгалын сангийн хөрөнгийг бодит үйлчилгээнд үндэслэн зарцуулах тогтолцоог дэмжихэд чиглэж байна. Цаашид энэхүү зохицуулалт нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, санхүүжилтийн ил тод байдал, хяналтын тогтолцоог үе шаттайгаар сайжруулах ач холбогдолтой юм.
Мэдээлэл
- Дорнод аймгийн БОЭТ-ийн түүхт 100 жилийн ойн хүрээнд Дорнод аймгийн нийт эрүүл мэндийн салбарын ажилтнуудын дундах спортын олон төрөлт тэмцээн болж байна.
- БОЭТ-ийн дэргэдэх Ёс зүйн салбар хороо, Оньс нэгдэлтэй хамтран зохион байгуулж буй “Quiz night battle” хөгжөөнт тэмцээнийг зохион байгууллаа.