БОЭТ-ийн 100 жилийн ойд зориулж “Ти Эм Би Эн” ХХК 25 мод, зүлэгжүүлэлт болон компьютер хандивлав

БОЭТ-ийн 100 жилийн ойг тохиолдуулан “Ти Эм Би Эн” ХХК нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд байгууллагын гадаад орчны тохижилтыг дэмжих зорилгоор нийт 25 ширхэг нарс болон мөнгөлөг улиас мод хандивлалаа.
Тус компанийн удирдлага, ажилтан албан хаагчид БОЭТ-ийн хамт олонтой хамтран модоо тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажилд бодит хувь нэмэр оруулав. Мөн 200 метр квадрат талбайд зүлэгжүүлэлт хийх үр хандивлаж, байгууллагын үйл ажиллагааг дэмжин 3 ширхэг суурин компьютер гардуулан өглөө.
БОЭТ-ийн 100 жилийн ойд зориулан ногоон байгууламжид мод, зүлэгний үр, мөн байгууллагын хэрэгцээнд компьютер хандивласан “Ти Эм Би Эн” ХХК-ийн хамт олонд талархал илэрхийлье.
БОЭТөв
Visit Us On Facebook