Багш шавийн эрдмийн уулзалт боллоо.

           Монгол Улсад хүний их эмч бэлтгэж эхэлсний болон АШУҮИС үүсгэн байгуулагдсаны 75 жилийн ойг угтан эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа төгсөгч эмч, эмнэлгийн мэргэжилтэн нарт сургалт зохион байгуулах, харилцан туршлага солилцох, мэдлэг мэргэжлээ дээшлүүлэх зорилготой багш шавийн эрдмийн уулзалтыг Дорнод аймагт зохион байгууллаа.

       Сургалтыг зохион байгуулахаар АШУҮИС-ийн Эрдэм шинжилгээ хөгжлийн бодлого эрхэлсэн дэд захирал Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Б.Мөнхбат тэргүүтэй 11 багш хүрэлцэн ирж эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, харьцаа хандлага, эмийн зохистой хэрэглээ, багаар ажиллах нь амжилтын үндэс зэрэг сургалтуудыг хийлээ.

Эрдэмтэн багш нар, нийт төгсөгчиддөө ажлын амжилт хүсье.