Дорнод Марафон-2017

             Нийгмийн эрүүл мэнд, нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх, зорилтын хүрээнд иргэдийн биеийн тамирч, спортоор хичээллэх сонирхлыг нэмэгдүүлэх, оюун санаа бие бялдарын хөгжлийг хангах зорилгоор “ДОРНОД МАРАФОН-2017” бүх нийтийн гүйлтийн тэмцээн маргааш буюу 2017 оны 05 дугаар сарын 27-ны өдөр “НАЙРАМДАЛ” паркад 10 цагт эхэлнэ. Дэлхийн улс орнууд жил бүр #автомашингүй өдрийг уламжлал болгон тэмдэглэдэг бөгөөд энэ жишгийн хүрээнд нэг ч гэсэн өдөр эрүүл агаараар амьсгалж, явган алхаж эрүүл мэнддээ анхаарахыг уриалж байна.