Аймгийн Засаг даргын А/55 дугаар захирамжаар зохион байгуулдаг “Ахмадаа сонсох өдөр”-ийг 4 дүгээр сарын 23-нд чанарын алба зохион байгуулж бүсийн оношилгоо эмчилгээний төвөөр үйлчлүүлж буй ахмадуудыг сонсож, тэдний санал хүсэлтийг хүлээн авлаа.
Эмнэлгийн тусламж үйлчилгээг та хэрхэн үнэлж байна вэ? гэж асуухад 61.6% сайн, 30.1% дунд, 6.8% муу гэж хариулсан бол манай эмнэлэг танд түргэн шуурхай үйлчилж чаддаг уу? гэсэн асуултад 68.1% тийм, 30.1% үгүй гэж хариулжээ.
Цаг товлох үйлчилгээг 78.0% тохиромжтой, 16.4% тохиромжгүй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна. Харин эмч нарын зөвлөгөө өгөх ур чадварын хувьд 57.5% хүссэн зөвлөгөө, мэдээллээ эмч нараас бүрэн авч чаддаг, 24.7% дутуу авдаг, 6.8% авч чаддаггүй гэж хариулжээ. Эмнэлгээр үйлчлүүлэхэд тохиолдсон бэрхшээлд 61.2% дугаартай холбоотой бэрхшээлийг дурьдсан байна. Эмч, ажилтны харьцаа, хандлагад 75.0% сайн, 17.8% дунд үнэлгээ өгсөн.
Ахмадуудын зүгээс эмнэлгийн үйлчилгээг сайжруулахад дараах саналыг өгчээ.
- Эмнэлгийн ахмад ажилчидаа тусгай үзэж, дугааргүй үйлчилдэг баймаар байна.
- Ахмадын тасаг юмуу сувилалтай болмоор байна.
- Тохь тухтай байдлыг бий болгох.
- Хүлээн авахын үүдний хэсгийг түргэний машин ирээд зогсоход тэргэнцэртэй нь оруулдаг шат, хаалгатай болгомоор байна.
- Зүүн амбулаторийн хашаанд машин орох боломжтой болгох, зориулалтын замтай болгох.
Ахмадуудаас ирсэн саналыг удирдлагын багт танилцуулж шийдвэрлэх боломжийг судлан ажиллах болно.
Талархал:
Мэс заслын эмч Э.Эрдэнэбаяр, сувилагч Ө.Алтмаа нарт тусламж сайн үзүүлж, зөв оношилж, шуурхай арга хэмжээ авч эмчилж өгсөнд баярлалаа.
/Үйлчлүүлэгч н.Дуламсүрэн/

