“Яаралтай тусламжийг үзүүлэхэд сувилагчийн оролцоо “ сэдэвт мэдлэг, ур чадварын тэмцээн боллоо

      Үйлчлүүлэгчийн биеийн байдал, амин үзүүлэлтүүд, эмнэл зүйн шинж тэмдгүүдийг үндэслэж эмнэлгийн яаралтай тусламжийг цаг алдалгүй багаар үзүүлэх ур чадварыг эзэмшүүлэх зорилгоор ур чадварын тэмцээнийг 2018.04.25 ны өдөр БОЭТ дээр зохион байгууллаа.

       Тус багийн тэмцээнд 13 тасаг нэгж оролцсон бөгөөд яаралтай тусламжийн чиглэлээр онолын мэдлэгийн шалгалт өгч, гардан үйлдлийг кейс дээр ажиллуулан эрэмбэлэн ангилалт,  амилуулах суурь тусламж болон лавшруулах тусламж, яаралтай тусламжийн цомогийн бэлэн байдлыг шалган онооны нийлбэр дүнгээр байр эзлүүллээ.

1-р байрт 58 оноогоор мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний тасаг, 2-р байрт 55,3 оноогоор яаралтай тусламжийн тасаг, 3-р байрт 50,5 оноогоор хүүхдийн тасаг тус тус  шалгарлаа.

        Шагналыг багийн гишүүн бүрт олгох бөгөөд 1-р байр цалингийн 40%, 2-р байр цалингийн 30%, 3-р байр цалингийн 20%-ийн урамшуулал, мөн оролцогчдын дундаас ЭМС-ын 505 тоот тушаалаар мэдлэг сорих асуулт асууж зөв хариулсан сүрьеэ тасгийн сувилагч Т.Сэлэнгээд  цалингийн 10%-аар шагнахаар боллоо.

       Эзэмшсэн мэргэжилдээ эзэн байж, багаар яаралтай тусламж үзүүлэх чадварт суралцаж идэвхитэй оролцсон бүх эмч, сувилагч, тусгай мэргэжилтгүүддээ ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.

БОЭТ-ИЙН ЗАХИРГАА, СУВИЛАХУЙН АЛБА

 

 

Visit Us On Facebook