Нойр булчирхайн толгойн Фатеровын хөхлөгийн хавдар нь ховор тохиолддог хавдрын нэг бөгөөд Whipple procedure буюу нойр булчирхайн толгойн хэсгийг авах мэс засал хийгддэг. Энэхүү мэс засал нь нойр булчирхай, 12 хуруу гэдэс, цөсний хүүдий, ходоод, цөс болон нойр булчирхайн цоргыг хамарсан нэн төвөгтэй, ур чадвар шаардсан хагалгаа юм.
БОЭТ-ийн мэс заслын тасгийн эрхлэгч Ф.Болортуяагаар ахлуулсан мэс заслын баг энэхүү мэс заслыг 2 сарын турш механик шарлалттай явсан, биллиарный цирроз оноштой өвчтөнд амжилттай хийж үйлчлүүлэгчийн биеийн байдал сайжирч, эмнэлгээс гараад байна.
