Хөдөө орон нутагт анх удаа плазмоферез, иммуноглобулин G эмчилгээг амжилттай хийж өвчтөний амь насыг аварлаа.

     Ховор тохиолддог “Guillain Barre syndrome” эмгэгтэй, 4 мөч саажсан, хавсарсан хэлбэртэй биеийн байдал маш хүнд, өөрийн амьсгалгүй болсон  өвчтөнд Плазмаферез эмчилгээ буюу  “Сийвэн шүүж солих” эмчилгээг Immunoglobulin G эмчилгээтэй хавсран амжилттай хийснээр  өвчтөний биеийн байдал сайжирч, хөл гарын үйл ажиллагаа сэргэж улмаар дээд шатлалын эмнэлэгт шилжүүлээд байна.

Эмчилгээний явцад үйлчүүлэгчийн биеийн байдал эрс муудаж зүрх судасны үйл ажиллагаа 6 удаа зогссон ч  тухай бүрд сэхээн амьдруулах арга хэмжээг богино хугацаанд, багаар, чадварлаг  үзүүлсний үр дүнд  өвчтөний амь насыг аварч чадлаа.

      Сийвэн шүүх эмчилгээг Heamometics PCS-2 Плазмоферезийн аппаратаар нэг удаагийн шүүлтээр  600 мл сийвэн авч, нийт  8 удаа 4,8 литр сийвэн авч, шинэ хөлдөөсөн  сийвэн 1,0 литрийг сэлбэсэн байна.

Visit Us On Facebook