Халх голын яруу алдарт түүхт 80 жилийн ойн их бүтээн байгуулалт

      Халхгол суманд хэрэгжиж буй “Сум дундын төв” төслийн их бүтээн байгуулалтын ажилд дэмжлэг үзүүлэхээр “Шинэ суваг”–телевизээс санаачлан хэрэгжүүлж буй хандивын аянд нэгдэж, Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн эмч, эмнэлгийн ажилтнуудын илгээмж болох  “Яаралтай тусламжийн цомог”-ийг Сургалт, суртачилгаа хамтын ажиллагааны албаны сургалтын менежер Ц.Мөнхбаатараар ахлуулсан багийнхан  төслийн гүйцэтгэгч “ИХ МОДУН” компанийн удирдлагуудад хүлээлгэн өглөө.

        Энэхүү бүтээн байгуулалтад 300 гаруй хүн хүч ажиллаж байгаа бөгөөд тус компанийн Гүйцэтгэх захирал Б.Цогтсэргэлэн Дорнодчуудад хандан талархал илэрхийлэхдээ “Энэ их сэтгэлийн урам, дэмийг манай баг, хамт олон бүтээн байгууллалтынхаа хичээл зүтгэлээр хариулах болно” хэмээн биднээр дамжуулан уламжлав.