Магадлан итгэмжлэлийн явцын үнэлгээнд хамрагдлаа.

        Эрүүл мэндийн тухай хууль, Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хууль бусад холбогдох хууль тогтоомж, Эрүүл мэндийн сайдын  237, 363 дугаар тушаалын дагуу эрүүл мэндийн байгууллага нь  бүтэц, үйл ажиллагаа, тусламж үйлчилгээний технологи, чанарт хөндлөнгийн үнэлгээ хийлгэж  дүгнэлт гаргуулан  магадлан итгэмжлэл  авах үүрэгтэй.  Энэхүү журмын хүрээнд БОЭТөв нь 2017 онд магадлан итгэмжлэлээ 4 жилийн хугацаатай авсан бөгөөд  явцын магадлан итгэмжлэлийн үнэлгээнд 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хамрагдлаа.