“Иргэн таныг сонсьё” уулзалт хэлэлцүүлгийг зохион байгууллаа

       Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жилийн хүрээнд үйлчлүүлэгч, үйлчилгээ үзүүлэгчийн хоорондын харилцаан дахь хүндлэл, итгэлцэл, ойлголцлыг сайжруулах зорилгоор “ Иргэн таныг сонсьё” уулзалт хэлэлцүүлгийг 2019 оны 11 дүгээр сарын 18-21-ний өдрүүдэд батлагдсан товын дагуу зохион байгууллаа.  Уулзалт хэлэлцүүлгийн хүрээнд иргэд БОЭТ-өөр үйлчлүүлэхдээ хэрхэн цаг товлох үйлчилгээнд хамрагдах, эмнэлгийн тусламж үйлчилгээнд нэвтрүүлж буй дэвшилтэт технологиудын талаар танилцуулж иргэдийн санал, хүсэлт, талархалыг сонслоо.

             Эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааг иргэдэд ээлтэйгээр зохион байгуулж, эмч эмнэлгийн мэргэжилтэн ёс зүй, харилцаа хандлагадаа анхааран ажиллах талаар үнэтэй санал, зөвлөгөө өгсөн иргэддээ баярлалаа. Та бүхнээс гарсан санал, хүсэлтийн дагуу шат дараалсан ажлуудыг зохион байгуулж эргэн мэдээллэх болно.

Та бүхэндээ эрүүл энхийг хүсэе.