”Цэргийн гавьяаны одон”-ын нэрэмжит үйл ажиллагаа зохион байгуулав

        Бүсийн оношилгоо эмчилгээний төв нь Халх голын ялалтын 80 жилийн ойгоор “Цэргийн гавьяаны одон”-оор шагнагдсан бөгөөд энэхүү нэр хүндтэй шагналын хүрээнд бүтээлч ажлыг  зохион байгуулж,  ахмад  настны асрамжийн газар болон Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд тус бүр 3 хоног мэргэшсэн эмч нарын  үзлэг хийж, анхан шатны эрүүл мэндийн төвийн эмч нарт сургалт зохион байгуулж мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилалаа.

        Энэхүү бүтээлч ажлын хүрээнд 1718 иргэнд мэргэшсэн эмчийн үзлэг хийж, зөвлөгөө өгч ажилласнаас нүдний өвчлөл  23%, дотрын өвчлөл 22%, үүнээс хоол боловсруулах замын эмгэг 48%, зүрх судасны эмгэг 25%, бөөр шээс ялгаруулах замын эмгэг 10%, үе мөч холбох эдийн эмгэг 7% тус тус  оношлогдсон байна. ЭХО шинжилгээнд 404 үйлчлүүлэгч хамрагдсанаас   22,7% нь элэгний эмгэг, 32% нь  нойр булчирхайн архаг эмгэг,  24% бөөрийн эмгэг, 11% бусад  эмгэг илэрсэн байна.

         Уг үзлэгийн хүрээнд илэрсэн өвчлөлийг эмчлэх, хяналтанд авах үйл ажиллагаа хийгдэж байна. Хүүхдийн мэргэшсэн эмч нарын баг “Мянган жаргалан”, “Ягаан цээнэ”, “Асралт-Үйлс” ӨЭМТ-дэд  ажиллаж нийт 36 эмч эмнэлгийн ажилчдад “Хатгалгаа, томуу томуу төст өвчин”-ий талаар сургалт хийж ярилцлага зохион байгуулав. Мөн өрхийн эмнэлгээр үйлчлүүлж буй хүүхдүүдэд үзлэг хийж зөвлөгөө өгсөн байна.