Олон улсын сувилагчийн өдөр

    Бид өнөөдөр сувилагч тусгай мэргэжилтнүүддээ талархал илэрхийлэн ажлын амжилтаараа бусдыгаа манлайлан ажилласан 10 мэргэжилтэндээ Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан, Эрүүл мэндийн яамны Жуух бичигээр шагнагдсаныг гардуулан өглөө.

        Сувилахуйн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах зорилгоор аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн 40 сая төгрөгийн санхүүжилтээр хүнд хэвтрийн өвчтөнг өргөх, зөөвөрлөх зориулалт бүхий кран, холголт цооролтоос сэргийлэх массажны гудас, зөөврийн яаралтай тусламжийн сувилагчийн шүүгээ зэрэг 20 ширхэг эмнэлгийн хэрэгслийг аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн гардуулан өглөө.

Мөн Коронавируст халдвараас аймаг орон нутгаа хамгаалахад үнэтэй хувь нэмрийг оруулан мэргэжлийн өндөр ур чадвар гарган ажилласан мэргэжилтнүүдийг урамшууллаа.

Эмнэлгийнхээ нэр хүндийг өндөрт өргөн эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь байж ард иргэдийнхээ талархалыг хүлээн ажилласан 20 сувилагч, тусгай мэргэжилтэндээ БОЭТ-ийн захирал талархалын захидал хүргүүлсэнийг,  Коронавируст халдварын голомтод, хяналтын постонд, шинжилгээ авах явуулын цэгт, лабораторын шинжилгээнд идэвхи зүтгэл гарган ажилласан 55 ажилтандаа витамин гардууллаа.

Мөн мэргэжилтнүүдийнхээ мэдлэгийн хүрээг тэлэх зорилгоор  “Амьдралын үнэ цэнэ, мөн чанар” сэдэвт ёс зүйн зүүм сургалтыг АШУҮИС-ийн эрдэмтэн багш нараасаа сонссон зэрэг амжилт, бүтээмжээр дүүрэн өдөр байлаа.

Бидний ажлыг үргэлж дэмжин урамшуулдаг Та бүхэндээ чин сэтгэлийн ТАЛАРХАЛ илэрхийлж сайны дээдийг хүсэе.

 

БОЭТ ЗАХИРГАА

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн