Эрүүл мэндийн дэд сайд М. Баттүвшин Дорнод аймаг дахь БОЭТ-д 5 дугаар сарын 14, 15-ны өдрүүдэд ажиллалаа

Эрүүл мэндийн дэд сайд М. Баттүвшин Дорнод аймаг дахь БОЭТ-д 5 дугаар сарын 14, 15-ны өдрүүдэд ажиллалаа.

Дэд сайдын ахалсан багт ХӨСҮТ-ийн ТСА-ны тархвар судлаач, зөвлөх эмч М. Цолмон, халдвартын эмч Г. Дөвчинбаяр нар ажилласан бөгөөд Коронавируст халдвар (Covid-19)-ын үеийн бэлэн байдал, хариу арга хэмжээний багийн ажиллагаа, ариутгал халдваргүйтгэл, халдвартын тасагт хэвтэн эмчлүүлж буй үйлчлүүлэгчийн эмчилгээ, халдварын эсрэг вакцин тарилгын явцын үйл ажиллагаатай танилцаж дүгнэлт, зөвлөгөө өгөхийн зэрэгцээ нийслэл болон бусад орон нутгийн эмнэлгүүд Коронавируст халдвартай тэмцэх, сэргийлэх талаар ажиллаж буй туршлага, сургамжийн талаар танилцуулж хэлэлцүүлэг хийв.

Мөн хүн ардынхаа эрүүл мэндийг хамгаалах үйлсэд үнэтэй хувь нэмрийг оруулан идэвхи зүтгэл гарган ажилласан ажилтнуудыг Засгийн газрын шагнал Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан, ЭМЯ-ны Жуух бичгээр шагнаж урамшууллаа.

ЭХТА цол тэмдэгээр

  • Сургалт судалгаа, хамтын ажиллагааны албаны дарга Х. Ууганцэцэг
  • Халдварын сэргийлэлт хяналтын албаны дарга Б. Ганганцэцэг
  • Халдварын сэргийлэлт хяналтын албаны тархвар судлаач эмч Г. Ганцэцэг

ЭМЯ-ны жуух бичгээр

  • Сүрьеэгийн тасгийн эмч Д. Адъяаням
  • Халдвартын тасгийн сувилагч Д. Нэргүй нар тус тус шагнагджээ.