ТАЛАРХАЛ

БОЭТ-ийн вируслогийн лабораторын эмч мэргэжилтнүүд Коронавируст халдварыг илрүүлэх PCR шинжилгээг 2020 оны 4 дүгээр сараас эхлэн бие даан хийж эхэлсэн бөгөөд лабораторид хүлээн авсан сорьцыг 8-12 цаг гар аргаар бэлтгэж нуклейнхүчлийг мөн 8-12 цаг зарцуулан ялгасны дараагаар шинжилгээ бэлэн болж програмд шивэгдэн бидний утсанд мэдээллийг хүргэдэг билээ.Эхний хагас жилийн байдлаар  33000 PCR шинжилгээг хийж  Sars Cov2-ын 192 тохиолдлыг илрүүлжээ.

Хэний ч нүдэнд харагдахгүйгээр олон цагаар тэвчээр хатуужил шалгасан ажлыг халдварын өндөр эрсдэлтэй улаан бүсэд хамгаалалтын хувцас өмсгөлтэйгөөр гүйцэтгэдэг лабораторын тасгийн хамт олонд маань аймгийн ИТХ-ын төлөөлөгч П. Гэрэлбаатар зөөврийн эйркондишн, зөөврийн 2 сандал мөн Глобаль трейд компанийн Нанобальзам Дорнод дахь салбарын зөвлөх Г. Алтансувд нуруу амраагчтай зөөлөн сандал 2 ширхэг, амин дэм, амттаны багцын хамт бэлэглэлээ.

Бидэнд урам зориг, ажиллах их эрч хүч, тав тухыг бэлэглэсэн Та бүхэндээ чин сэтгэлийн ТАЛАРХАЛ илэрхийлж эрүүл энх, сайны дээдийг хүсье.

БОЭТ-ын захиргаа