Ковидын III тасгийг 60 ортойгоор нээлээ

       Дорнод аймагт Коронавируст халдварын анхны тохиолдолд бүртгэгдсэн 4 дүгээр сарын 6-ны өдрөөс эхлэн Ковидын халдвар авсан өвчтөнүүдийг эмчлэн эдгэрүүлэх тасгийг төлөвлөгөөнй дагуу ажиллуулж эхэлсэн.

Өнөөдөр 12 тохиолдол шинээр батлагдаж нийт өвчлөл 172 болжээ. Үүнээс 112 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд нэмэлтээр Ковидын III тасгийг дэлгэлээ.

Ковидын I тасаг халдвартын тасагт 44 ортой, Ковидын II тасаг хүүхэд, дотрын тасагт 72 ортой, ковидын III тасаг хавдар, арьсны тасагт 60 ортойгоор тус тус нээгдлээ.

Үүнтэй холбоотой тасаг нэгжүүдийн түр шилжин байрлах байршлыг танилцуулъя.

Халдвартын ковидоос бусад эмгэгийг хэвтүүлэн эмчлэх тасаг нь сүрьеэгийн тасгийн хажууд 3 давхарт, халдвартын кабинет нь амбулаторын тасгийн хойд талын хаалганы зүүн талд, баруун зүгт харсан сүрьеэгийн өдрийн эмчилгээний кабинетад байрлаж байна.

Хүүхдийн хэвтүүлэн эмчлэх тасаг нь төв корпусын III давхарт нүдний тасагт, хүлээн авах нь төв хүлээн авахын урд талын хаалганд, үзлэгийн кабинет нь шар эмнэлгийн 2 давхарт мэдрэлийн кабинетын хажуу 218 дугаар өрөөнд үйл ажиллагаа явуулж байна.

Дотрын тасаг нь төв корпусын III давхарт гэмтлийн тасагт, үзлэгийн кабинет нь тус корпусын 1 дүгээр давхарт 118 дугаар өрөөнд харин гэмтэл, мэс заслын тасагт, нүд мэдрэлийн тасагт тус тус ажиллаж байна.

Хавдар, арьсны тасгууд сүрьеэгийн тасгийн хажууд 2 давхарт, хавдарын үзлэгийн кабинет амбулаторын сэргээн засах эмчилгээний зүүний өрөөнд, арьсны кабинет зүүн цагаан эмнэлгийн 2 дугаар давхарт БЗДХ-ын Улаан тууз кабинетын 1 дугаартай өрөөнд тус тус байрлаж иргэддээ эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.