Талархал

       Бид амьсгалах агаараа  сонгож чадахгүй учраас хором бүрт халдвар авах эрсдэлтэй тулгарч яг өнөөдөр л гэхэд Коронавируст халдвар(Covid-19)-тай 250 хүнийг эмнэлэгт хэвтүүлэн эмчилж байна.

    Халдвар аван өвдөж шаналсан нэгнээ ялгаварлан гадуурхахгүйгээр түргэн эдгэрэх сэтгэлийн дэм, халдвартай бүсэд өдөр шөнийг үл ялган ажиллаж буй эмнэлгийн ажилтнуудад урам зориг, илүү хичээж ажиллах эрч хүчийг нэмсэн илгээмжүүд ар араасаа цувран ирсээр……

  • Аймгийн БСУГ-ын хамт олноос 8 ширхэг түшлэгтэй сандал..,
  • “Kherlenee’s Pastry” талх, нарийн боовны газрын хамт олноос улаан бүсэд ажиллаж буй 25 ажилтанд амттаны дээж..,
  • Сумдын болон хувийн хэвшлийн эм хангамжийн байгууллагуудын эмзүйч, эм найруулагч нараас халуунаа барьдаг 30 л багтаамжтай хоолны сав 4 ширхэг..,
  • Дорнод аймгийн ЕБС-ийн 1992, 1994 оны төгсөгчидөөс гурил хэрчигч, зуурагч, төмс арилгагч..,
  • Дорнод аймгийн УЗХ-оос хөнжил, гудас тус бүр 15 ширхэг..,
  • Шүр зах дээр жимс ногооны хилийн худалдаа эрхлэгчдээс суурин компьютер 1 ширхэгийг тус тус хандивлалаа.

Цар тахлын нөхцөл байдалд иргэд, ААН-үүдийн үйл ажиллагаа  тогтвортой бус, орлого нь буурсан хэдий ч эрчилсэн дээс шиг нэгдэж сайхан сэтгэлийн хандив, дэмжлэгийг илгээсэн хүн бүхэнд эмнэлгийн ажилтнуудынхаа өмнөөс чин сэтгэлийн ТАЛАРХАЛ илэрхийлье.

БОЭТ-ийн захиргаа