Талархал

Коронавирусын халдвараар өвчилсөн нийт иргэдийн 70% нь хөнгөн, дунд хэлбэрээр өвдөж эмийн эмчилгээ хийн биеийн байдал сайжирч байгаа бол 19%  нь хүндэвтэр, 10% нь хүнд, 0,7-1 орчим хувь нь нэн хүнд хэлбэрээр өвдөж байна.

Манай аймгийн хувьд нийт батлагдсан тохиолдол 828 бүртгэгдсэнээс 200 орчим иргэний амь насыг аварч, хүндрэлээс сэргийлэхийн тулд хүчилтөрөгч өтгөрүүлэгчийг бид эмчилгээндээ ашиглажээ.

“ДБЭХС” ТӨХК-ийн бүсгүйчүүд, “Дорнодын ээжүүд” группын гишүүд, “Улам ундрах” ТББ, “Уран бийр” ХХК, I сургуулийн захирал Батсүх, өндөр настан Батаа, Дарийм, Болор-Эрдэнэ нарын гэр бүлээс хүчилтөрөгч өтгөрүүлэгч, соруулах аппаратны хамт хандивлалаа.

Цаг үеийг соргогоор мэдэрч эмнэлгийн тусламж үйлчилгээнд нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдээр дэмжлэг үзүүлсэнд чин сэтгэлээсээ ТАЛАРХАЛ илэрхийлье.

БОЭТ-ийн захиргаа