Талархал

        Дорнод аймгийн Хэрлэн сумын 11 багийн ахмадын хорооны 560, ерөнхий боловсролын 1, Хан-уул цогцолбор сургуулиудийн ахмад настнуудын санаачлага, дэмжлэгээр БОЭТ-ийн халдвартын тасгийн ажилтнуудад 3.4 сая төгрөгийн өртөг бүхий бүрэн автомат угаалгын машин, ус цэвэршүүлэгч аппарат, индүүний хамт хандивласныг өнөөдөр бид хүлээн авлаа.

          Бидний амьдралынхаа ихэнх цагийг өнгөрүүлдэг хоёр дахь гэр минь болсон ажлын байрандаа тав тухтай хөдөлмөрлөх боломжийг сайжруулахад тусласан сайхан сэтгэлтэй Ахмад настнууддаа нийт ажилтнуудынхаа өмнөөс ТАЛАРХАЛ илэрхийлж эрүүл энх, сайны дээдийг хүсье.