Талархал

        Хүний амьдралд тааж хэлшгүй олон гэнэтийн үйл явдал тохиолдож түүнийг даван туулахын тулд өвчтөн, эмнэлгийн мэргэжилтнүүд хамтран хүчин зүтгэж эмчлэн эрүүлжүүлдэг. Гэнэтийн осол, ясны сийрэгжилт, хавдрын хими, туяа эмчилгээний нөлөөгөөр өвчтөний яс хугарч тулгуур эрхтэний үйл ажиллагаа алдагдан хөдөлгөөн хязгаарлагддаг. Олон шалтгааны улмаас гэмтэж бэртсэн иргэдийг хөл дээрээ босч бие даан алхахад дэмжлэг үзүүлэх Япон улсад үйлдвэрлэгдсэн 850 мянган төгрөгийн өртөг бүхий гар тормостой алхуулагчийг мэдрэл, сэргээн засахын “Баянбүрд” үүдэн эмнэлгийн хамт олноос бэлэглэлээ.

       Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхэд эм тарианаас гадна өвчтөнд чухал хэрэгцээтэй тусгай хэрэгслийн дэмжлэг үзүүлсэн Танай хамт олонд чин сэтгэлийн ТАЛАРХАЛ илэрхийлье.