Талархал

       Эмнэлгийн тусламж үйлчилгээг иргэдэд хүргэхэд эмнэлгийн мэргэжилтэн эмч, сувилагч нараас гадна үйлчилгээний тасийнханы гүйцэтгэх үүрэг их. Цэвэр цэмцгэр, тав тухтай орчинд өвчтөнөө үзэж зөвлөгөө өгөх, тариа хийж дусал залгах бүх л боломжийг тэд бүрдүүлдэг.

     Манай эмнэлгийн үйлчилгээний тасгийн үйлчлэгч Р.Урангэрэлээс хамт олон, үйлчлүүлж буй иргэдийнхээ хүнсний хэрэгцээнд зориулан 4 толгой хонь хандивласныг бид хүлээн авлаа.

       Өөрийн хариуцсан ажлыг чин сэтгэлээсээ  гүйцэтгэхийн зэрэгцээ хамтран ажиллаж буй ажилтнууд, эмчлэн сувилж, үйлчилж буй өвчтөнүүдийнхээ эрүүл энх, сайн сайхны төлөө оюун бодлоо чилээн сайхан сэтгэлээр хандив өргөсөн Танд нийт ажилтнуудынхаа өмнөөс ТАЛАРХАЛ илэрхийлье.