‘’ИРГЭДЭЭ СОНСЪЁ’’

       Дорнод аймаг дахь БОЭТ-өөс санаачилсан ‘’ИРГЭДЭЭ СОНСЪЁ’’ үйл ажиллагааны хүрээнд БОЭТ-ийн Хүний нөөцийн албаны дарга Б.Байгалмаа, Дотрын тасгийн эрхлэгч А.Баяржаргал, Мэдээлэл технологийн тасгийн эрхлэгч Ц.Мөнхбаатар нар Хэрлэн сумын 1-р багт ажиллалаа.
       Энэ үеэр байгууллагын үйл ажиллагааны тухай болон ЭМД-ын үндэсний зөвлөлийн 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр батлагдсан “Жагсаалт, төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журам шинэчлэн батлах тухай” 01 дүгээр тогтоолын дагуу хэрхэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авах талаар мэдээлэл өглөө.
      Мөн ЭМГ-с зарласан “Бүх нийтийн эрүүл мэндийн боловсрол” зорилтот жилийн хүрээнд иргэдэд эрүүл аж төрөх зан үйлийг сурталчлах, эрүүл мэндийн боловсрол олгох сургалт сурталчилгааг хийж, иргэдийн санал хүсэлтийг сонсож хариулт өгөв.
Visit Us On Facebook