Дорнод аймагт ангиографийн тусламж үйлчилгээ нутагшиж байна

    Дорнод аймаг дахь бүсийн оношилгоо эмчилгээний төвд өндөр өртөгт тусламж үйлчилгээний төвлөрлийг бууруулах зорилгоор улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ангиографийн иж бүрэн суурин SIEMENS ARTIS ZEE аппаратыг суурьлуулсан. Ангиографийн эмч О.Чулуунцэцэг нь УГТЭ болон УНТЭмнэлэгт , ангиографийн техникч Б.Урантунгалаг УНТЭ-т тус тус суралцан мэргэжил дээшлүүлсэн.
      Аппарат тоног төхөөрөмж болон хүний нөөц бэлтгэгдэн бэлтгэл ажил хангагдсан тул 2022 оны 5 сарын 10 ны өдөр дараах бүрэлдэхүүнтэй баг судсан дотуурх оношилгоо эмчилгээг Дорнод аймаг дах БОЭТ- д эхлүүлэн нутагшуулаад байна.
  • Д.Эрдэмбилэг /ангиографийн эмч, ангиологийн сургагч багш/
  • О.Чулуунцэцэг/ ангиографийн эмч/
  • Д.Дамдинжав/ ангиографийн инженер, УНТЭ/
  • Б.Урантунгалаг / ангиографийн техникч/
  • Г.Энхжаргал / хагалгааны сувилагч/
  • Дөлгөөн-Хэрлэн / сувилагч/
Одоогийн байдлаар ангиографийн баг дараах тусламж үйлчилгээг үзүүлээд байна.
  1. Титэм судсан дотуурх оношилгоо- 35
  2. Титэм судасны урсгал сэргээж стент тавих эмчилгээ-10
  3. Бөөрний судасны артери тодосгогчтой зураг авах- 6
  4. Диалезийн зориулалтаар дээд хөндийн венд байнгийн туннел тавих мэс засал-1
  5. Туннел гуурс авах ажилбар-1
Судсан дотуурх мэс засал эмчилгээний дараа гарсан хүндрэл үгүй.