1800-0119 цаг захиалгын нэгдсэн дуудлагын төвтэй холбогдлоо

     Дорнод аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төв нь 1800-0119 цаг захиалгын нэгдсэн дуудлагын төвтэй холбогдлоо. Ингэснээр иргэд та бүхэн эмчийн үзлэгийн цагийг дээрх утсанд холбогдож авна уу. Цаг авах нэгдсэн системтэй холбогдсоноор эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүлээгдэл, чирэгдэлгүй үзүүлэх боломж бүрдэж, иргэн та биеэр ирж дугаарлаж зогсох шаардлагагүй боллоо.
Ажлын өдөр 07-20 цаг, амралтын өдөр 09-17 цаг хүртэл ажиллана.
Жич: Дээрх утасны ярианы тариф 1 минутанд 50-70 төгрөг.