Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилт амжилттай зохион байгуулагдлаа

Дорнод аймгийн хэмжээнд 2023 оны 09 дүгээр сарын 26-29-ний өдрүүдэд Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилт амжилттай зохион байгуулагдлаа.

Сургуулилтын хүрээнд “Ослын удирдлагын тогтолцоо” сургалт, команд штабын сургалт, Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, хуулийн этгээдийн томилгоот хүч хэрэгслийн бэлэн байдлын үзлэг, жагсаал, “Газар хөдлөлт, Үер, ус, гал түймэрийн гамшгаас эрэн хайх, аврах, ажиллагаа, Халдварт өвчний дэгдэлтийн үед нэмэлт эмнэлэг дэлгэх дадлага, сургууль , нүүн шилжүүлэх ажиллагаанд тусгай зориулалтын машинаар дуут дохио дуугаргах, аюулгүй цэгт цугларах зэрэг сургуулилтанд оролцлоо.