ӨМӨЗО-ны эмч мэргэжилтнүүд харилцан туршлага солилцох онлайн уулзалт зохион байгууллаа

Бид БНХАУ-ийн ӨМӨЗО-ны Хянган аймгийн Улаан хотын Эрүүл мэнд, төлөвлөгөөт төрөлтийн хороотой 2015 оноос хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд эмч мэргэжилтнүүд харилцан туршлага солилцох уулзалтуудыг зохион байгуулж ирсэн.

Өнөөдөр бид цахимаар холбогдон чихрийн шижин өвчний оношилгоо, эмчилгээний орчин үеийн менежмент, хөлийн хүндрэлийн үед авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар ярилцлаа.

Ярилцлагад Сургалт, судалгаа, хамтын ажиллагааны албаны дарга Х. Ууганцэцэг, Дотрын клиникийн удирдагч, гастроэнтерологич эмч Б. Ням, Дотоод шүүрлийн булчирхайн эмч Д. Цэцэгмаа, Хүүхдийн мэс заслын эмч Г. Мягмардорж нар оролцлоо.