Үйл ажиллагааны ил тод байдал

Богино хугацааны эмнэлзүйн сургалт боллоо

Эрүүл мэндийн хөгжлийн төв, Монголын яаралтай тусламжийн нийгэмлэгтэй хамтран “Эмнэлэг хүртэлх гэмтэгсдийг аврах лавшруулсан суурь тусламж” сэдэвт багц цагийн богино хугацааны эмнэлзүйн сургалтыг 2023 оны 10-р сарын 13-14-ны өдрүүдэд БОЭТ-д зохион байгуулагдаж нийт 60 гаруй эмч мэргэжилтэн хамрагдлаа.

Монголын перинатологи нийгэмлэгийн гишүүдийн хамт Токио хотод Нярайн амилуулах тусламжийн дэвшилтэт технологийн сургалтанд нярайн эмч Б. Сарантуяа оролцож байна.

Дорнод аймаг дахь БОЭТ нь Ерөнхий мэргэшил судлалын сургалтын үйл ажиллагаагаа 2 дахь жилдээ амжилттай эхлүүллээ

Ерөнхий мэргэшил судлалын сургалтад хүүхэд судлал, дотрын эмгэг судлал, яаралтай тусламж, төрөх эмэгтэйчүүдийн эмгэг судлалын чиглэлээр 1 жилийн хугацаанд суралцан төгсөнө. Сургалтын үйл ажиллагаагаа эхлүүлж буй эмнэлзүйн сургагч багш нартаа, 2 суралцагч эмч нартаа амжилт хүсье.

Санхүүгийн боломжгүй иргэдэд болор солих мэс заслын тусламж үйлчилгээг хүргэлээ

“Vision Care” олон улсын ТББ -н санхүүжилтээр зайлхийж болох сохролыг бууруулах зорилгоор хийгдэж байгаа 356 дахь “ Free eye camp “ 2023 оны 9/28-10/02 өдрүүдэд нүдний тасгийн хамт олонтой хамтран хөгжилийн бэрхшээлтэй , хэт өндөр настай , нүдний хавсарсан эмгэгтэй…

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилт амжилттай зохион байгуулагдлаа

Дорнод аймгийн хэмжээнд 2023 оны 09 дүгээр сарын 26-29-ний өдрүүдэд Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилт амжилттай зохион байгуулагдлаа. Сургуулилтын хүрээнд “Ослын удирдлагын тогтолцоо” сургалт, команд штабын сургалт, Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, хуулийн этгээдийн томилгоот хүч хэрэгслийн бэлэн байдлын үзлэг,…

ӨМӨЗО-ны эмч мэргэжилтнүүд харилцан туршлага солилцох онлайн уулзалт зохион байгууллаа

Бид БНХАУ-ийн ӨМӨЗО-ны Хянган аймгийн Улаан хотын Эрүүл мэнд, төлөвлөгөөт төрөлтийн хороотой 2015 оноос хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд эмч мэргэжилтнүүд харилцан туршлага солилцох уулзалтуудыг зохион байгуулж ирсэн. Өнөөдөр бид цахимаар холбогдон чихрийн шижин өвчний оношилгоо, эмчилгээний орчин үеийн менежмент, хөлийн…

Өнөөдөр дэлхийн зүрхний өдөр

Та Биеийн жингээ хэвийн хэмжээнд барьж Өөх тос, сахар, давсыг хэтрүүлэн хэрэглэхгүй байх Хорт зуршилаас татгалзаж Хангалттай унтаж амран Идэвхитэй дасгал хөдөлгөөнөөр тогтмол хичээллэснээр Зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой https://www.facebook.com/Dornod.BOET/videos/836115127971932

Зарлал

Улсын Хоёрдугаар Төв Эмнэлгийн Мэс заслын баг бүрэн бүрэлдэхүүнээр Дорнод аймгийн БОЭТ-д 2023/10 сарын 05-07 ны өдрүүдэд ажиллаж, мэс засал эмчилгээ хийх тул дараах чиглэлээр мэс засал эмчилгээ хийлгэх хүсэлтэй болон заалттай иргэд холбогдоно уу!!! • Ерөнхий мэс засал •…

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Л. Бямбасүрэн манай эмнэлэгт ажиллаа

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Л. Бямбасүрэн Дорнод аймагт ажиллах үедээ БОЭТ-д хүрэлцэн ирж эрүүл мэндийн байгууллагуудын дарга, эмч, мэргэжилтнүүдтэй уулзаж өвчний түүх бичилт, 13 дугаар маягтын бүртгэл, оношийн кодлолт, нэхэмжлэлийн талаар ярилцаж байна.