• Эмнэлгийн тусламжийн алба

Сэргээн засах эмчилгээ

          Сэргээн засах төв нь өдөрт дунджаар 0-16 насны хөгжлийн бэрхшээлтэй 8-15 хүүхдэд хөдөлгөөн засал эмчилгээ, иллэг бариа засал, усан эмчилгээ, хөдөлмөр засал эмчилгээ, цахилгаан эмчилгээ зэргээр үйлчилж байна.

2013-2015 онд Олон улсын сайн дурын идэвхтэн мэргэжилтэн хөдөлгөөн засалч Т.Футоши, 2015-2017 онд ахуй засалч М.Мики нар нь манай хамт олонтой гар нийлэн ажилласан. 2016 оноос Хөдөлгөөн засалч Г.Масса нь хамтран ажиллаж байна.

“Сэргээн засах эмчилгээ”-ний тасаг нь өдөртөө дунджаар 200-250 хүнд сэргээн засах тусламж үйлчилгээний 20 гаруй нэр төрлийн эмчилгээ, үйлчилгээг чанартай, түргэн шуурхай үзүүлж байна.

Одоо тус тасагт Тасгийн эрхлэгч, Сэргээн засалч их эмч Б.Ундрам, Зүү заслын их эмч О.Баярмаа болон Г.Ууганцэцэг, Ахлах зэрэгтэй – Ахлах сувилагч Г.Нарантуяа, Иллэг бариа заслын сувилагч Р.Болортунгалаг, Н.Дэлгэржаргал, Ч.Соёл болон С.Баттөр, Цахилгаан эмчилгээний сувилагч С.Болормаа болон Б.Балбармаа, Парафин эмчилгээний сувилагч Ч.Чулуунцэцэг, Ахлах зэрэгтэй Хөдөлгөөн засалч сувилагч Д.Алтанцэцэг, Хөдөлгөөн засалч Б.Энхжин, Х.Урансарнай, Үйлчилгээний ажилтан Б.Байгалмаа нарын 15 хүн ажиллаж байна.

       Үйлчлүүлэхдээ анхаарах зүйлс:

  1. Шаардлагатай шинжилгээ, оношилогоонд хамрагдсан байх.
  2. Эмчид үзүүлэхдээ цагийн дугаар авна.
  3. Заагдсан эмчилгээнийхээ дагуу тус тусын кабинетаар үйлчлүүлнэ.
  4. Эмчилгээг заагдсан хугацааны дагуу тасралтгүй хийлгэх, эмч болон мэргэжилтнүүдийн заавар зөвлөгөөг дагах.
  5. Эмчилгээний туршид согтууруулах ундааг хэрэглэхгүй байх, бусдад саад учруулахгүй зөв боловсон, соёлтой үйлчлүүлнэ үү.

 Эмчилгээнд ирэхдээ:

Зүү эмчилгээнд:

Өлөн ирж болохгүй, согтууруулах ундаа хэрэглэхгүй, дэвсгэр даавуутай ирэх

Иллэг эмчилгээнд:

Иллэг хийлгэхэд зориулагдсан тос авч ирэх, дэвсгэр даавуу болон тос арчих алчууртай ирэх.

Хөдөлгөөн засал эмчилгээнд:

Хөдөлгөөнд саад болохгүй хөнгөн, биед эвтэйхэн хувцаслах.

Цахилгаан эмчилгээнд:

Дэвсгэр даавуутай ирэх, эмчилгээнд орохдоо гар утсаа унтраах.

ХБХ-ийн “Сэргээн засах төв”-өөр үйлчлүүлэхдээ хүүхдийн том  ванны алчуур, давс, иллэг хийлгэхэд зориулагдсан тос, алчуур авч ирэх. Эмчилгээ нь 1.00-1.30 цаг үргэлжлэх тул хүүхэддээ уулгах шингэн болон идэх зүйлсийг нь авч ирж болно.