• Эмнэлгийн тусламжийн алба

Мэс засал, гэмтлийн тасаг

          Мэс засал, гэмтлийн тасаг нь нийт 35 ортой. Жилд дунджаар 1500 орчим хүн хэвтэн эмчлүүлдэг. Мэс засал, мэс ажилбар жилдээ 1000-1200 орчим,  Амбулаториор жилд 5000 орчим үзлэг хийгддэг байна.

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧИГЛЭЛ:

Ерөнхий болон төрөлжсөн мэргэжлээр дараах мэс засал хийгддэг.

  • Элэг, цөсний замын мэс заслууд /нээлттэй болон дурангийн аргаар/
  • Хоол боловсруулах замын мэс заслууд /нээлттэй болон дурангийн аргаар/
  • Бөөр, шээсний замын мэс засал /нээлттэй болон дурангийн аргаар /
  • Бүдүүн, шулуун гэдэсний мэс засал
  • Цээжний хөндийн мэс засал
  • Булчирхайн мэс засал
  • Хавдрын мэс засал
  • Яаралтай мэс заслууд /нээлттэй болон дурангийн аргаар/

Гэмтлийн мэс заслууд:

  • Дээд, доод мөчид
  • Гавал, тархи
  • Цээж, хэвлий
  • Хавсарсан гэмтлүүд
  • Түлэгдэлт
  • Түлэгдэлтийн дараах арьс нөхөх
  • Гар, сарвууны гэмтэл болон гажиг засах

Үйлчлүүлэгчдийн анхааралд

  1. Төлөвлөгөөт хагалгаанд орох хүсэлтэй үйлчлүүлэгчид амбулотороор цаг авах үйлчилгээний дагуу үзүүлж, шинжилгээнүүдийг бүрдүүлэн, шаардлагатай бол тухайн шинжилгээний өөрчлөлтийн дагуу холбогдох эмч нарт мөн цаг аван үзүүлнэ. Үүний дараа 7 хоногийн мягмар гараг бүрт эмч нарын зөвөлгөөнөөр орж мэс засал хагалгаанд орох өдрүүдийг төлөвлөнө. /Лхагва, пүрэв, баасан, даваа гаригуудыг  сонгон орно/
  2. Долоо хоногийн пүрэв гарагийн 14 цагт мэс заслын  зөвлөх эмч С.Ганбат үзлэг хийж байна.

Гадаад харилцаа