Ёс зүй харьцаа хандлагын уриалга /challenge/ зарлалаа

      БОЭТөв нь эмч эмнэлгийн мэргэжилтнийхээ мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхийн зэрэгцээ мэргэжлийн ёс зүй харьцаа хандлагыг сайжруулахад анхаарч жил бүр үйлчлүүлэгч, үйлчилгээ үзүүлэгчийн хоорондын хүндлэл, итгэлцэл, ойлголцлыг нэмэгдүүлэх зорилготойгоор ёс зүйн сургалтуудыг зохион байгуулан ажиллаж байна.

       Энэхүү ажлын хүрээнд 2018 оны турш ёс зүй харьцаа хандлагын сэдэвчилсэн сургалт хийх уриалга /challenge/-ыг Цусны салбар төвийн эрхлэгч, Мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний эмч АУ-ны магистрант, ахлах зэргийн эмч С.Дэлгэржаргал өөрийн санаачлагаар эхлүүлж нийт эмч нарт анхны сургалтыг хийж дараагийн сургалт хийх эмчээ дуудлаа. Ийм маягаар сургалт бүтэн жилийн туршид тасралтгүй үргэлжилж харьцаа хандлагаа сайжруулах сургалтыг  эмч нар өөрсдөө бие даан явуулахаар боллоо.

             Өөрчлөлтийг өөрөөсөө

   Сургалтын материалыг энд дарж үзнэ үү.