Талархал

       Дуучин М.Наратуяа (Нара)-гийн  санаачлан эхлүүлсэн “Шинэ өлгий” аяны  “Angel baby” брэндийн өлгий даавуу Монгол орны алс зүүн хязгаар Дорнод аймаг дахь БОЭТ-ийн төрөх тасагт ирлээ. Энэхүү олон хүний  сэтгэл шингэсэн бэлгийг, захидлын хамт “Dornod Baby Shop” дэлгүүрийн хамт олон халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөн бидэнд гардуулан өглөө.

Дөнгөж төрсөн нярай хүүхдийн арьсанд яг тохирсон таатай, дулаахан мэдрэмж төрүүлэхээр зөөлөн материалтай  50 ширхэг гадар өлгий, 30 ширхэг дотор даавуу өлгий  бяцхан хөөрхөн хэрэглэгч нарт маань маш их таалагднаа.

Эрч хүч, хайр түгээгч Нарадаа баярлалаа.

Монголын үрс маш олон болтугай