Туслах сувилагчийн мэргэшил олгох сургалт амжилттай зохион байгуулагдлаа.

         Дорнод аймаг дахь БОЭТ нь 2016-2017 оны хичээлийн жилд Анагаах ухааны Энэрэл дээд сургуультай хамтран ажиллах гэрээний хүрээнд туслах сувилагчийн мэргэшил олгох 1 жилийн сургалтыг амжилттай зохион байгууллаа.

      Тус сургалтад 39 асрагч, үйлчилгээний ажилтнууд хамрагдаж мэргэжил, мэдлэгээ дээшлүүлснээр эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмж сайжран нэмэгдсэн, ажилтнуудаа хөгжүүлэн нийгмийн баталгааг нь хангасан өндөр ач холбогдолтой үйл ажиллагаа боллоо.

       Тус сургалтад бүсийн Сүхбаатар аймгаас 5 үйлчилгээний ажилтан ирж суралцсан бөгөөд хөдөө орон нутагт ажлын байран дээрээ суралцаж төгссөн анхны тохиолдол байснаараа онцлог юм.