Олон улсын 4-р хуралд оролцлоо

        АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулиас зохион байгуулсан “Ulaanbaatar the 4 th international nursing conference” 2017.09.20-22 ны өдрүүдэд болж Америк, Англи, Япон, Солонгос, ОХУ, Монгол улсын сувилахуйн профессор, докторуудын нотолгоонд суурилсан судалгаанууд болон эрдэм шинжилгээний илтгэлүүдтэй танилцлаа.

       Тус олон улсын хуралд Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Сувилахуйн албаны дарга Д.Ариунаа, арга зүйч В.Батцэцэг, ахлах сувилагч Т.Отгонбаяр, Х.Наранцэцэг нар оролцож өөрийн байгууллагын хэмжээнд судлах зарим судалгааны сэдэв болон харьцуулан судлах сэдэв, арга аргачлалтай танилцлаа.