7 дахь батламжаа гардууллаа

       Чойбалсан хотын захирагч П.Мөнхтөрийн санаачлага дэмжлэгтэйгээр, Бүсийн оношилгоо эмчилгээний төв хамтран  хэрэгжүүлж буй “Хүүхэд, өсвөр үеийнхний амны хөндийн өвчлөлгүй хот ” болох зорилтын хүрээнд Хэрлэн сумын  1-р цэцэрлэгт 2017 оны 12 сарын 13-нээс 1 сарын 16-ний өдөр хүртэл хүүхдийн шүдний эмч Б.Оюун-Эрдэнэ, сувилагч Э.Нарантуяа нар ажиллаа.

       Нийт 189 хүүхдүүд үзлэгт хамрагдаж, 100% хүүхдийг эмчлэн эрүүлжүүлснээр “Шүдний цоорол өвчнөөс ангижирсан цэцэрлэг” болж 7 дахь батламж гардан авлаа.