Бүсийн оношилгоо эмчилгээний төв магадлан итгэмжлэлд орно

       Магадлан итгэмжлэл нь Эрүүл мэндийн тухай хууль, эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжоор зохицуулагддаг бөгөөд 2 ба түүнээс дээш жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан байгууллага магадлан итгэмжлүүлэх хүсэлт гаргаснаар эрүүл мэндийн байгууллагын бүтэц, үйл ажиллагаа, тусламж үйлчилгээний төрөл, технологи, чанар, гүйцэтгэлд хөндлөнгийн үнэлгээ хийж дүгнэлт гаргах, магадлан итгэмжлэл олгох үйл явц юм.

       Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн захиралын 2017 оны А/05 дугаар тушаалаар “Магадлан итгэмжлэлд бэлтгэх комисс”-ыг Чанарын албаны дарга Д.Ганхүрэлээр ахлуулсан дэд захирал, албадын дарга, тасгийн эрхлэгч зэрэг 31 гишүүний бүрэлдэхүүнтэй томилон Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/503 дугаар тушаалаар батлдагдсан “Эрүүл мэндийн байгууллагыг магадлан итгэмжлэх журам”-ын дагуу 2018 оны 4 дүгээр сард магадлан итгэмжлэлд орох бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.