Магадлан итгэмжлэлийн шинжээчийн зөвлөмжийн дагуу төлөвлөгөө гарган ажиллаж байна

        Магадлан итгэмжлэлд бэлтгэх комиссын гишүүдийн хүсэлтээр Эрүүл мэндийн чанарын холбооны гишүүн, шинжээч Э.Тунгалаг нь 2018 оны 1 дүгээр сарын 25 – 26-ны хооронд Бүсийн оношилгоо эмчилгээний төвд ажиллаж байгууллагын удирдлага зохион байгуулалт, тусламж үйлчилгээний технологийн мөрдөлт, эрүүл ахуйн нөхцөл, халдварын сэргийлэлт, хяналт, техникийн үйлчилгээний чиглэлээр үнэлгээ хийж 19 заалт бүхий зөвлөмж боловсруулан өглөө.

       Уг зөвлөмжийн дагуу магадлан шинжлэх шалгуурыг хангахад чиглэсэн төлөвлөгөө гарган удирдлага, бүтэц зохион байгуулалт, тусламж, үйлчилгээ, эрүүл ахуйн нөхцөл, халдварын сэргийлэлт, хяналтын чиглэлээр тасралтгүй үйл ажиллагаа зохион байгуулан ажиллаж байна. 4 дүгээр сарын байдлаар төлөвлөгөөний биелэлт 85 хувьтай байна.