Сувилагч судлаач-19 боллоо

         ЭМС-ын 2017 оны А/40, 2018 оны А/ 15 дугаар тушаалыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүдийн тусламж үйлчилгээний чиглэлээр судалгаа явуулах , эмчилгээ үйлчилгээний шилдэг туршлагыг нэвтрүүлэх, тусламж үйлчилгээний ололт амжилтыг салбарын мэргэжилтнүүдэд танилцуулах, үйл ажиллагаандаа нэвтрүүлэн хэрэгжүүлэх зорилгоор Дорнод аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй эрүүл мэндийн салбарын сувилагч, тусгай мэргэжилтнүүдийн дунд СУВИЛАГЧ СУДЛААЧ-19 Эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа.

     Уг Эрдэм шинжилгээний хуралд нийт 14 бүтээл ирснээс Сувилахуйн тусламж үйлчилгээний чиглэлээр 8, Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр 6 илтгэл хэлэлцэгдлээ.Сувилахуйн тусламж үйлчилгээний чиглэлээр мэдрэлийн тасгийн сувилагч В.Энхмаа  нарын “ Тархины харвалтын эрсдэлийн үнэлгээ “ илтгэл 1 байр, хүүхдийн тасгийн сувилагч Б.Дөлгөөн нарын “Нярайн шарлалтын үеийн оношилгооны дэвшилтэт арга, асаргаа сувилгааны үр дүн “ илтгэл 2 байр, Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр  Хөлөнбуйр сумын ЭМТ-ийн сувилагч Ж.Отгонцэцэг нарын  “ Хүүхдийн нар, ус, агаараар чийрэгжүүлэх зуны сувилалын үр дүн ” илтгэл 1 байр, дотрын тасгийн гемодиализийн сувилагч Ж.Дариймаа нарын “Бөөрний өвчний урьдчилан сэргийлэлтэнд өсвөр насны хүүхдүүдийн мэдлэгт хийсэн судалгаа “ илтгэл 2 байр тус тус эзэлж Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.

       Эрдэм шинжилгээний илтгэлийн эмхэтгэл болох 5 дахь бүтээлийг илтгэлээ хэлэлцүүлсэн бүх оролцогчиддоо Батламж, ивээн тэтгэгч байгууллагын амин дэмийн хамт гардууллаа.

       Сувилахуйн тусламжийн чанарыг дээшлүүлэхийн тулд нотолгоонд суурилан тулгамдаж буй асуудлаа дэвшүүлж, судалгааны арга зүй, илтгэх ур чадварт суралцан өөрсдийн мэдлэг чадвараа дээшлүүлж байгаад тань талархан цаашдын эрдэм судлалын ажилд нь амжилт хүсэн ерөөхийн ялдамд СУВИЛАГЧ СУДЛААЧ-19 Эрдэм шинжилгээний хурлыг дэмжин хамтран ажиллаж, ивээн тэтгэсэн ЭАҮЭНХ, Мөнхийн тун компани, Мянган сарнай эмийн сангийн хамт олонд талархалаа илэрхийлье.

     Тус хуралд идэвхи санаачилгатай оролцсон тасаг хамт олон болон Хөлөнбуйр сумын ЭМТ. Асралт үйлс ЭМТ ийн хамт олонд талархалаа илэрхийлье.

 

БОЭТ-ИЙН СУВИЛАХУЙН АЛБА

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГ