Сайбэр олон улсын сургуульд 2 эмч амжилттай суралцаж, магистрын зэргээ хамгааллаа.

          АШУҮИС-ийн Сайбэр олон улсын сургуульд амжилттай суралцан “Дорнод аймгийн хүн амын дундах антибиотекийн хэрэглээ, нянгийн эсрэг эмийн талаарх мэдлэг, хандлагыг үнэлэх нь” сэдвээр БОЭТ-ийн клиникийн эм зүйч Б.Энхмаа, “Нойргүйдлийн үеийн биеийн зүү болон чихний зүү эмчилгээний үр дүнг харьцуулан судлах нь” сэдвээр сэргээн засах эмчилгээний тасгийн зүүний  эмч О.Баярмаа нар магистрын зэргээ амжилттай хамгааллаа. Эмч нартаа баяр хүргэн цаашдын эрдмийн ажилд нь амжилт хүсье.

 

БОЭТ-ийн захиргаа