БОЭТ-д магадлан шинжилгээ, үнэлгээ хийгдлээ

      Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн даргын тушаалаар томилогдогдсон шинжээчдийн баг 2018 оны 05 дугаар сарын 14-16-ны өдрүүдэд бүсийн оношилогоо эмчилгээний төвийн бүтэц, үйл ажиллагаа, тусламж үйлчилгээний төрөл, технологи, чанар, гүйцэтгэлд магадлан шинжилгээ, үнэлгээ хийж ажиллаа.

       Магадлан шинжилгээ, үнэлгээний баг нь тасаг, нэгжийн тойрон үзлэг, баримт бичгийн үзлэг, гардан үйлдэл хийх явцад ажиглалт хийх, ярилцлага хийх зэрэг аргаар үнэлгээг хийсэн бөгөөд магадлан шинжилэх шалгуур үзүүлэлтээр хийгдсэн үнэлгээний урьдчилсан дүгнэлт, сайжруулах ажлын зөвлөмжийг БОЭТ-ийн удирдлага, дэд захирал, тасгийн эрхлэгч, албадын дарга нарт танилцуулсан.

     Шинжээчдийн багийн хийсэн магадлан шинжилгээ, үнэлгээний нэгдсэн дүгнэлтийг 30 хоногийн дотор магадлан итгэмжлэл олгох зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж манайд ирүүлэх юм байна.