“Шүдний цоорол өвчнөөс ангижирсан цэцэрлэг” батламж гардууллаа

     Хэрлэн сумын засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагч П.Мөнхтөрийн санаачлагаар “Хүүхэд өсвөр үеийнхний амны хөндийн өвчлөлгүй хот” болох зорилтын хүрээнд Хэрлэн сумын Улсын тэргүүний 14, 9 дүгээр цэцэрлэг хувийн хэвшлийн Сэргэлэн багачууд, Нарлаг ордон  цэцэрлэгүүдийн  хүүхдүүдийн шүдийг эмчлэн эрүүлжүүлсэн тул “Шүдний цоорол өвчнөөс ангижирсан цэцэрлэг” батламж олголоо.