Олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцлоо.

      “Сувилахуйн тусламж үйлчилгээний өнөөгийн байдал цаашдын чиг хандлага ” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний хурал 2018.9.28-нд Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газрын хурлын танхимд боллоо.
Тус хуралд АНУ, Япон, ӨМӨЗО-ны Эрүүл мэндийн салбарын мэргэжилтэнүүд, АШУҮИС-ийн эрдэмтэн доктор, профeссор багш нар болон Дорноговь аймаг дахь АУИС-ийн багш мэргэжилтэнүүд, Сувилахуй амьдрал төв ТББ-ын тэргүүн тѳлѳѳлѳгчид, Төв, Говь, Зүүн бүсийн 8 аймгийн нийт 120 гаруй зочид төлөөлөгчид оролцлоо.

Тус эрдэм шинжилгээний хуралд Сувилахуйн тусламж үйлчилгээнд тулгамдаж буй асуудлыг хѳндсѳн аман хэлбэрээр 23 илтгэл, ханан хэлбэрээр 5 илтгэл хэлэлцэгдлээ.

       Дорнод аймгаас Эрүүл мэндийн салбарын тѳлѳѳлѳл болж 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр тус олон улсын хуралд амжилттай оролцож БОЭТ-ийн Сувилахуйн албаны дарга Д.Ариунаагийн “Зүрхний цочмог шигдээсийн үeд сувилахуйн тусламж үзүүлж буй сувилагчийн мэдлэгийг үнэлэх нь”, гемодиалeзийн сувилагч Р.Наранцэцэгийн “Сувилахуйн мэргэжилтэний нийгмийн зарим тулгамдсан асуудлууд”, Хөлөнбуйр сумын багийн бага эмч Д.Улаанхүүхэний “Ахмад настны танин мэдэхүйн байдлыг үнэлэх нь” зэрэг илтгэлүүд амжилттай хэлэлцүүлэгдлээ.

    Энэхүү үйл ажиллагааг Дорноговь аймгийн Засаг даргын дэмжлэгтэйгээр зохион байгуулсан бѳгѳѳд нийт 15 сая төгрөгийн хѳрѳнгѳ оруулалт хийсэн байна.

                    БОЭТ Сувилахуйн алба