Бүсийн сургалт боллоо

         Анагаах ухааны хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачид ЭМЯ-ны захиалгаар хэрэгжүүлж буй “Тархины ишемийн харвалтын клиник-эпидемиологийн шинж байдал, онцлог эмнэлзүйн дэд хэвшинжүүд, эрсдэлт хүчин зүйлс, эмгэг жам, эмчилгээний орчин үеийн зарчим” шинжлэх ухаан технологийн төслийн хүрээнд Дорнод аймагт хүрэлцэн ирж бүсийн хэмжээний сургалтыг эмч нарын дунд зохион байгууллаа.